- ХААН Банк получил две награды от ЕБРР на ежегодной встрече в Риге (5-7 июня 2026).
- Банк 16-й раз подряд признан самым активным банком-эмитентом аккредитивов в программе содействия торговле ЕБРР.
- Зеленая облигационная программа ХААН Банка победила в номинации 'Климатическое и экологическое воздействие' премии Sustainability and Impact Awards.
- Зеленая облигация на $25 млн была выпущена в октябре 2024 года и является первой долларовой зеленой облигацией в Монголии.
- Средства от облигации направлены на проекты в области возобновляемой энергии, энергоэффективности и зеленого строительства.
🏆 Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк – 16 дахь удаагаа
ХААН Банк ЕСБХБ-ны “Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсаас “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар дахин шалгарлаа.
Энэхүү шагналыг ЕСБХБ-наас гадаад худалдааны төлбөрийн хэрэгслийг хамгийн идэвхтэй ашиглаж, байгууллагуудын харилцааг хамгийн өргөн хүрээнд дэмжсэн банканд жил бүр олгодог. ХААН Банк уг шагналыг 16 дахь жилдээ дараалан хүртэж байгаа нь худалдааны санхүүжилтийн салбар дахь манлайлал, харилцагч бизнесүүдийн итгэлийг илэрхийлж буй онцлох үзүүлэлт юм.
Тус хөтөлбөрт дэлхийн 100 гаруй орны 800 гаруй банк оролцдог бөгөөд ХААН Банк энэхүү өргөн сүлжээг ашиглан Монголын бизнесүүдийг олон улсын зах зээлтэй холбож, найдвартай худалдааны санхүүжилтийн шийдлүүдийг тогтмол хүргэсээр ирсэн билээ.
🥈 Уур амьсгал, байгаль орчинд эерэг нөлөө бүхий шилдэг төсөл
ЕСБХБ-ны “Sustainability and Impact Awards” шагналын “Climate and Environmental Impact” буюу “Уур амьсгал, байгаль орчинд эерэг нөлөө бүхий шилдэг төсөл” төрөлд ХААН Банкны “Ногоон бонд хөтөлбөр” шалгарлаа.
2024 оны 10-р сард Монголын хөрөнгийн биржид амжилттай арилжаалагдсан 25 сая ам.долларын энэхүү бонд нь Монгол Улсад гаргасан анхны ам.долларын ногоон бонд бөгөөд татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилга зэрэг байгаль орчинд эерэг нөлөө бүхий төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд бүрэн зарцуулсан юм.
ХААН Банк нь 2007 оноос хойш ЕСБХБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэхүү урт хугацааны түншлэлийн хүрээнд худалдааны санхүүжилт, тогтвортой болон ногоон санхүүжилт, жижиг, дунд бизнесийг дэмжих хөтөлбөрүүд, харилцагч байгууллагуудад зориулсан сургалт, хөгжлийн төсөл, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлж байна.
Эдгээр шагнал нь ХААН Банкны худалдааны санхүүжилтийн салбар дахь манлайлал, тогтвортой хөгжлийг дэмжсэн санхүүгийн шийдлүүдийг тууштай хэрэгжүүлж буй бодит үр дүнг илэрхийлж буй төдийгүй Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг олон улсын түвшинд үнэлсэн онцлох үйл явдал боллоо.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий