- Б.Аззаяа, 18 лет, победила в Miss Global Mongolia 2026 и будет представлять Монголию на Miss Global 2026 в Таиланде.
- Miss Global отличается от других конкурсов тем, что допускает женщин 18-35 лет, включая матерей.
- Б.Аззаяа планирует представить образ Хотулун гүнж (принцессы Хотулун) как символ смелости и воинственности.
- Она также поступила в университет в США на дизайнера.
- Конкурс Miss Global проводится с 2013 года.
"Miss Global Mongolia 2026" тэмцээний тэргүүн мисс, энэ оны есдүгээр сард Тайландад зохион байгуулагдах “Miss Global 2026” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авсан Б.Аззаяаг танилцуулж байна. Өдгөө 18 настай тэрбээр миссийн тэмцээнээс гадна АНУ-д дизайнерын мэргэжлээр суралцахаар их сургуульдаа тэнцсэн юм.
Түүний амжилт, хүсэл мөрөөдлийн талаарх ярилцлагын та бүхэнд хүргэж байна.
- Таны оролцох ‘’Miss Global 2026’’ тэмцээний ач холбогдол, цар хүрээний талаар уншигчдад маань мэдээлэл өгнө үү?
- Миссийн олон төрлийн тэмцээн байдаг. "Miss World", "Miss Universe", "Miss Internetional" зэрэг нь эхний гуравт эрэмбэлэгддэг. Үүний араас "Miss Global" тэмцээнд ордог бөгөөд 2013 оноос хойш зохион байгуулагдаж байгаа. Тухайн үед миссийн тэмцээнүүд 28 хүртэлх насны ангилалтай, гэрлээгүй, ганц бие эмэгтэй гэх мэт тодорхой стандарттай байсан.
Харин "Miss Global" нь тэрхүү стандартыг эвдсэн, 18-35 насны бүх эмэгтэй оролцох боломжтой тэмцээн юм. Өөрөөр хэлбэл хүүхэдтэй эмэгтэй ч энэ тэмцээнд оролцох боломжтой гэсэн үг. Бусад тэмцээнээс ялгарах онцлог гэвэл эмэгтэйчүүдийн манлайлал, харилцаа хандлага, улс орныхоо түүх, өв соёлыг хэрхэн түгээж байгаа зэргийг түлхүү хардаг.
Би энэ тэмцээнд оролцох гэж байгаа бусад орны миссүүдээс хамгийн залуу нь. Миний өрсөлдөгч нар 35 хүртэлх наснынхан. Би түүх, соёлоо түлхүү сурталчилж, үндэсний хувцсаа илүү гоё бүтээлч байдлаар харуулахыг зорьж байгаа. Эх орноо танилцуулсан бичлэг дээрээ Хотулун гүнжийн дүрээр гаргаж ирэхээр төлөвлөсөн.
Би эмэгтэй хүнийг нэн түрүүнд өөртөө итгэлтэй, зоригтой байгаасай гэж хүсдэг
- Яагаад Хотулун гүнжийг сонгосон бэ?
- Эмэгтэйчүүдийг хүчирхэг байгаасай гэж хүсдэг учраас Хотулун гүнжийг сонгосон. Уран зохион болон домог түүхэнд Хотулун гүнж эрэлхэг, зоригтой, дайчин дүрээр мөнхөрсөн нь надад их таалагддаг. Би багадаа Хотулун гүнж номыг уншиж байсан. Тийм болохоор миний хамгийн дуртай дүр гэх юм уу даа. Тухайн үед уншиж байхад жаахан хэрнээ шартай дүр байсан нь надад таалагдсан.
Би эмэгтэй хүнийг нэн түрүүнд өөртөө итгэлтэй, зоригтой байгаасай гэж хүсдэг. Мөн зорилгынхоо төлөө тууштай байгаасай.
"мөрөөдлөө ахлах ангиа төгсөөд биелүүлж байгаадаа баяртай байна"
- Охид болгон миссийн титэм зүүхийг мөрөөддөг байх. Таны ч мөрөөдөл байсан уу?
- Би долоон наснаасаа зураг авалтад орж байсан бөгөөд фото модель чиглэлээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Анх удаа миссийн тэмцээнд оролцож, тэргүүн байр эзлээд эх орноо төлөөлж гаднын том тэмцээнд явах гэж байгаа маань энэ.
Би нэгдүгээр ангиасаа л миссийн тэмцээнд оролцохыг мөрөөдсөн. Тэрхүү мөрөөдөл минь ахлах анги төгсөхөд биеллээ.
"Miss Global Mongolia 2026" тэмцээнд орохынхоо өмнө догдлолоос гадна их айдас мэдэрсэн. "Би чадахгүй байх, надад ахадсан зүйл" гэж бодож байсан ч зориглоод орохоор шийдсэндээ одоо баярладаг. Энэ жил манай улсад зохиогдсон тэмцээнд "Miss Global 2025"-ын тэргүүн мисс буюу Вьетнамын мисс ирж титмийг маань зүүлгэж өгсөн нь бас нэгэн онцлог үйл явдал болсон.
- Тайландад зохиогдох тэмцээний бэлтгэл хангагдаж байгаа юу. Ер нь миссийн тэмцээнд оролцохын тулд хэр хугацаанд яаж бэлддэг вэ?
- Есдүгээр сард тэмцээн эхлэх болохоор өдөр бүр англи хэлээ бэлдэж, алхааны бэлтгэл хийж байгаа. Ер нь мисс хүний өдөр тутмын амьдрал завгүй өнгөрдөг. Зураг авалтууд, дасгал сургуулилалт, эрүүл хооллох, бие бялдраа хөгжүүлэх гэх мэт анхаарах, хийх зүйлс ихтэй.
Олон улсын тэмцээнд оролцоход нэлээд өндөр зардал гардаг учраас хамгийн чухал зүйл бол хамтрагч байгууллага олох. Бусад орны миссүүд тэмцээнд оролцохдоо баг бүрэлдэхүүнээрээ ирдэг. Харин монголын миссүүд хамтран ажилладаг байгууллагууд багатай болохоор нарийн ажлуудаа өөрсдөө хариуцдаг.
"АНУ-ын "The New School" гэх загварын шилдэг сургуульд стратегийн дизайн мэргэжлээр суралцана"
- Та миссийн тэмцээнд орохоос өмнө мэргэжлээ сонгосон гэсэн. Нууц биш бол ямар мэргэжлээр сурахаар төлөвлөсөн бэ?
- Би ахлах ангидаа Хятад суралцаж, сургуулийнхаа шилдэг сурагч болж тэтгэлэг авсан. Хятад, Англи хэлээр чөлөөтэй ярьж чадна. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэх зарчмыг баримталдаг учраас нэг зүйлдээ төвлөрөхийг хүсдэг. Аливаа зүйлийг маш сайн төлөвлөж хийдэг дадал маань их сургуульд тэнцэхэд нөлөөлсөн. "Miss Global Mongolia 2026" тэмцээнд оролцохоосоо өмнө их сургуульдаа тэнцэж чадсан. АНУ-ын "The New School" гэх загварын шилдэг сургуульд стратегийн дизайн мэргэжлээр суралцана. Гэхдээ одоохондоо нэг жилийн чөлөө авчихсан байгаа.
- Олон нийтэд танигдаж эхэлж буй хүний хувьд хүмүүсээс ирдэг хамгийн гоё үг юу вэ?
- Хүүхдүүдээс урмын үг сонсох дуртай. Саяхан хүүхдийн баяраар гүнжийн дүрд хувираад хүүхдүүдтэй цуг зураг даруулахдаа гоё урмын үг сонссон. Хүүхдүүд "ямар гоё эгч вэ, ямар үзэсгэлэнтэй юм бэ" гэж хэлсэнд маш ихээр урамшсан. Яагаад гэвэл хүүхдүүд ямар ч шүүлтүүргүй, нүүрэндээ баггүй яг үнэнээр нь хэлдэг учраас тэдний магтаалыг сонсох дуртай.
- Танд амжилт хүсье.
Б.Аззаяагийн цахим хаяг: Zaya.rinee
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий