- Зарегистрировано 174 дела по договорам заказа жилья, 93.7% из них в столице.
- По 32 делам установлено 1283 потерпевших, 52 обвиняемых, возмещено 545.5 млн тугриков.
- Наложен арест на имущество на сумму 7.2 млрд тугриков и 490 млн тугриков.
- Создана рабочая группа прокуратуры столицы для ускорения расследования.
- За 2024-2026 годы по делам о мошенничестве с жильем возмещено 10 млрд тугриков, ограничено движение имущества на 44.6 млрд тугриков.
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн
- 163 буюу 93.7 хувь нь нийслэл, дүүргийн
- 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авчээ.
Хэргийн 93.7 хувь нь нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий