Ж.Мөнгөншагай: Хүнд, хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийг тэтгэвэрт гаргалгүй ажлын байран дээр нь алах зорилготой хуулийг эсэргүүцэж байна
Нийгмийн даатгалын багц хуулийн нөхцөлийг ноцтой байдлаар дордуулж, яаралтай горимоор УИХ-аар батлах гэж байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр тэтгэврийн насыг гурван сараар нэмэгдүүлж, ялангуяа хүнд, хортой нөхцөл