- В Улан-Баторе установлено более 2000 камер для выявления нарушений на 176 контрольных точках с прошлого года.
- КОП-17 пройдет с 17 по 28 августа в Национальном парке.
- Введены две зоны: синяя (специальная зона под защитой ООН) и зеленая (открытая для граждан).
- Полиция будет регулировать движение и обеспечивать общественный порядок в полном составе.
- Нарушители ограничений на номера будут фиксироваться камерами и привлекаться к ответственности.
Тэрбээр "Цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэл саатал үүсгэхгүй хяналтын камерын системтэй уялдуулж хөдөлгөөний зохицуулалтыг хийдэг.
Хязгаарлалт бүхий бүсэд хязгаарлалтад ороогүй тээврийн хэрэгслүүдийг холбогдох байгууллагуудаас гарсан зөвшөөрлийн хүрээнд нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллана.
Хөдөлгөөний чиглэл буюу замын хөдөлгөөний зохицуулалт болон нийтийн хэв журам хамгаалах чиглэлд цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах хуваарь, төлөвлөлтийг хийж байгаа.
Цэнхэр, ногоон гэсэн хоёр бүс байгаа. Цэнхэр нь НҮБ-ын хамгаалалтад тусгай үйл ажиллагаа явуулдаг бүс.
Ногоон бүс нь иргэд олон нийт, төлөөллийн байгууллага сонирхож очих боломжтой бүс юм. Энэ хоёр бүсээс гадна талд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үйл ажиллагааг цагдаагийн байгууллага зохион байгуулж ажиллана.
Ногоон бүс нь цэнхэр бүсийнхээ урд байрлаж байгаа. Ногоон бүс рүү янз бүрийн байгууллагын төлөөлөл орж сонирхох тохиолдолд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол бий. Энэ зогсоолоос унадаг дугуйн зам, тусгай тээвэрлэлтийн тээврийн хэрэгслүүд иргэдийг зөөж аваачих үйл ажиллагааг явуулна.
Ногоон бүс рүү алхах эсвэл унадаг дугуйгаар явах болон бусад зориулалтын тээврийн хэрэгслээр очиж үзэх боломжтой. Нийслэлд өнгөрсөн оноос 176 хяналтын цэгт 2,000 гаруй зөрчил илрүүлэх камерыг суурилуулсан байгаа. Зөвшөөрөлгүй буюу улсын дугаарын хязгаарлалтад орсон тээврийн хэрэгслээр зорчсон тохиолдолд хяналтын камерын систем бүртгээд зөрчлийн хариуцлага тооцно" гэлээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий