Олон улсын бага хуралд 196 орны 5,000 орчим зочин, төлөөлөгч оролцоно гэж албаныхан мэдээлээд буй.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр хурлын үеэр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 15 ААН-ийн 100 жолооч 100 автобусаар 17 чиглэлд 10 минутын давтамжтайгаар хуралд оролцогсдод үйлчлэхээр болжээ.

КОП-17 бага хуралд НҮБ-ын 190 гаруй улс орны төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, ган гачигт тэсвэртэй байдал, газар хөрс сэргээх зорилтуудыг ахиулах юм байна.

Ташрамд дурдахад бага хурлыг зохион байгуулахад нийслэлийн төсвөөс 70.1 тэрбум төгрөгийг зарцуулах юм.