- Грэмми ввел новую категорию для азиатских исполнителей, что вызвало споры.
- BTS объявили бойкот церемонии 2027 года.
- Recording Academy удалила видео выступлений BTS со своего сайта.
- Новая категория требует, чтобы хотя бы одна песня была на азиатском языке.
- Критики считают, что это изолирует азиатских артистов от главных наград.
Тэгвэл үүний дараахан Грэммийг зохион байгуулагч Recodring Academy байгууллага BTS компанийн түүхэн тоглолтуудын дүрс бичлэгийг вэб сайтаасаа устгажээ.
Тухайлбал Грэммийн албан ёсны сайтад байсан 2021 оны “Dynamite”, 2022 оны “Butter” хит дуунуудын тоглолтын бичлэгүүдийг ямар нэг тайлбаргүйгээр устгасан байна.
Recording Academy энэ талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй юм.
Тус байгууллага наймдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд шинээр бий болгосон “Best Asian Pop Music Performance” шагналын ангилалд өрсөлдөх бүтээлүүдийн нэрсийг хүлээж авахаа зарлаад байгаа.
Уг ангилалд өрсөлдөх бүтээлүүдэд цомгийнхоо ядаж нэг дууг Азийн үндэстнүүдийн хэл дээр дуулсан байх шалгуур тавьжээ.
BTS компанийн саяхан гаргасан “ARIRANG” цомгийн ихэнх дуу англи хэл дээр бүтээгдсэн байдаг.
Шүүмжлэгчид шагналын шинэ ангиллыг Азийн уран бүтээлчдийг “Song of the Year” зэрэг гол шагналуудаасаа тусгаарлах зорилготой ялгаварлан гадуурхсан арга хэмжээ гэж үзэж байгаа.
Дэлхийн шилдгүүд оролцдог Сөүлийн цуврал концертыг зохион байгуулагч “Hyundai Card” компанийн гүйцэтгэх захирал Тэд Чун “Азийн уран бүтээлчдийг тусгаарлах зорилготой гэж үүнийг ойлгож болох уу? Энэ логикоор бол Bad Bunny, Рики Мартини нар Латин хөгжмийн ангилалд орох ёстой болж байна уу? Ихэнх дуунуудаа англи хэл дээр дуулдаг BTS хамтлагт энэ шагнал тохирох уу? Би хөгжмийг хэлээр хувааж болдгийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Recording Academy байгууллагын гүйцэтгэх захирал Харви Мэсон Жүниор
“BTS хамтлаг энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохгүй болсныг сонсоод би харамсаж байна. Гэхдээ уран бүтээлчийнхээ хувьд би тэдний шийдвэрийг ойлгож, хүндэтгэж байна”
гэж мэдэгдсэн юм.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий