- Суд Сингапура оштрафовал французского студента на 600 сингапурских долларов ($465) за то, что он лизнул трубочку автомата с соком и вернул ее на место.
- 19-летний Дидье Гаспар Оуэн Максимилен признал себя виновным в общественном хулиганстве.
- Инцидент произошел 12 марта, видео было опубликовано в Instagram с подписью 'этот город небезопасен'.
- Компания iJooz заменила все 500 трубочек в автомате, который использовал студент.
- Максимилен выразил сожаление, заявив, что его действие превратилось в серьезную проблему.
Ийм төрлийн гэмт хэрэгт тус улсын шүүх 2,000 хүртэл сингапур долларын торгууль ногдуулах, гурван сар хорих, эсвэл эдгээрийг хослуулах шийтгэл оноодог. Прокурор болон өмгөөлөгчийн аль аль нь торгууль ногдуулах хүсэлт гаргасныг шүүх ёсоор болгожээ.
Сингапурт сурдаг Максимилен энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр соруулыг долоогоод автомат машинд буцаан хийж байгаа дүрс бичлэгээ “энэ хот аюулгүй биш” гэсэн тайлбартайгаар Инстаграм хуудсандаа нийтэлж байв.
Уг бичлэг тэр дороо олны анхаарлын төвд орж, нийгмийг нэлээд бухимдуулсан юм.
Автомат машиныг ажиллуулдаг iJooz компани Максимилений хэрэглэсэн машины бүх 500 соруулыг шинээр сольсноо зарлаж байжээ.
Максимилен
“Ийм асуудал үүсгэсэндээ үнэхээр их харамсаж байна. Тухайн үед тоглоом наадам мэт санагдаж байсан үйлдэл маш ноцтой асуудал болж хувирсныг сайн ойлгож байна”
гэж хэлснийг Страйтс Таймс сонин өмгөөлөгчөөр нь дамжуулан авснаа мэдээлсэн байна.
Сингапурын худалдааны төвүүд, метроны өртөөнүүд болон орон сууцны хорооллуудад аяга тутам нь 2 сингапур долларын үнэтэй шинэхэн жимсний шахсан шүүс худалддаг автомат машинууд түгээмэл байдаг.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий