Усанд автсан цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бүрэн хатсаны дараа мэргэжлийн хүний үзлэгээр шалгуулж байж ашиглах нь зүйтэй. Мөн ил гарсан цахилгааны утас, унасан шон, кабельд ойртож, хүрэхгүй байх, цахилгаанд цохиулсан хүн байвал шууд хүрэлгүйгээр яаралтай тусламж дуудахыг зөвлөлөө.