МОНЦАМЭ агентлагийн "Мэдээллийн төв"-д

10:00-11:00 цагт Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (КOП17)-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Азийн шилдэг үндэсний шигшээ багуудыг нэгтгэсэн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Монголын волейболын холбооноос мэдээлэл хийнэ.