- Руководство Государственного драматического театра (УДЭТ) обвиняется в планах построить многоуровневую парковку на общественной территории и продать ее частным лицам.
- Депутат столичного совета З.Төмөртөмөө заявил, что руководство театра ранее незаконно установило светодиодный экран, который был демонтирован после протестов.
- Парковка планируется для обслуживания строящегося 60-этажного здания компании 'Эко Констракшн', которое не имеет собственных парковочных мест.
- Депутат утверждает, что руководство театра подало жалобу на него в правоохранительные органы, и он намерен сделать то же самое.
- Проект парковки был включен в список утвержденных 20 мая текущего года.
Тэрбээр "Би өнөөдөр хоёр асуудлаар олон нийтэд зөв мэдээлэл өгөхийг хүссэн юм. Драмын театрын удирдлагууд нийтийн эзэмшлийн талбай дээр байгаа дэлгэцээс үүдэлтэй хэрүүл маргаан хийдэг. Улаанбаатар хотын удирдлагууд буруу шийдвэр гаргаж, хууль бус дэлгэц байршуулсан гэдэг буруу мэдээлэл тараасан.
Хуулийн хүрээнд зөвшөөрөлтэй баригдсан дэлгэцийг нэр бүхий Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх мэт нэр алдартай хүмүүс лайв хийж, нэр хүндээрээ түрий барьж, олон нийтэд төөрөгдүүлсээр байгаад цуцлуулчихлаа. Үүнд би нэг юманд гайхаж байна. Өөрсдөө зөвшөөрөл өгчхөөд хүмүүс эсэргүүцэхээр цуцлаад байдаг бол анхнаасаа яах гэж зөвшөөрөл өгдөг вэ. Энэ талаар өөрийн санаагаа хотын шинэ даргад ч хэлсэн. Миний саналыг дэмжиж байна билээ.
Хоёрдугаарт энэ нийтийн эзэмшлийн талбайг драмын театрын цөөн хэдэн нэр бүхий удирдлагууд өөрсдийнх гэж андууран, тээврийн хэрэгслийн авто зогсоол барих жагсаалтад оруулсан байсан. Энэ жагсаалтыг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд баталсан.
Театрын зарим удирдлагууд давхар буюу далд зогсоол хийгээд одоо баригдаж байгаа шилэн барилгын хүмүүст худалдана борлуулах, тохиролцох гэсэн мэдээлэл надад байгаа учраас энэ мэдэгдлийг хийж байгаа юм. Тухайлбал "Эко Констракшн" компанийн барьж байгаа 60 давхар барилгыг бүгд харж байна. Энэ барилгад ямар ч зогсоолын норм байхгүй. Уг барилга зочид буудал болно гэсэн мэдээлэл байгаа. Зочид буудал болохгүй байсан ч энэ олон давхар оффис байрлах ажилтан, албан хаагчид хаана машинаа тавих вэ. Яг төв зам дагуу хоёр талаараа автомашин явдаг байршилтай.
Надад байгаа мэдээллээр драмын театрынхан нийтийн эзэмшлийн талбайд давхар зогсоол хийгээд дээрх барилгын хүмүүст зарж борлуулж, хувийн зогсоол болгох гэж байгаа учраас үүнийг буруушааж байгаа юм. Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс нь драмын театрын зарим удирдлагууд. Тийм учраас энэ жижигхэн дэлгэцийг хүртэл өөрийн өмчид халдсан мэтээр бусдад ойлгуулж, үтэр түргэн зайлуулах тушаал дарга нараасаа авсан.
Драмын театрын удирдлагууд намайг хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан гэсэн. Би ч гэсэн тэднийг хуулийн байгууллагад шалгуулна" гэв.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий