Хөдөлгүүргүй, дөрөөгүй, зөвхөн хөлөөрөө газарт жийж явах зориулалттай энэ дугуй тус компанийн “Lifestyle” ангиллын бүтээгдэхүүн юм байна.

Хөнгөн жинтэй цагаан магнезиум хийцтэй, суудлын өндрийг таван түвшинд тохируулж болдог, хажуу талдаа “Tesla” бичигтэй, урд талдаа “T” логотой энэ дугуй 35 хүртэл килограмм жинтэй, 33 см-ээс уртгүй хөлтэй хүүхдэд зориулагдсан гэнэ.

Ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад “Balance Bike for Kids” нь нэлээд өндөр үнэтэйд тооцогдож байна.

Тесла өмнө нь хүүхдэд зориулсан цөөн тооны бүтээгдэхүүн зах зээлд гаргаж байсан.

Тухайлбал нэг удаа $1,900-ын үнэтэй Tesla Cyberquad ATV дөрвөн дугуйт гаргасан нь хүүхдийн аюулгүй байдлын стандартыг зөрчсөн үндэслэлээр буцаан татагдаж байжээ.

Гэхдээ Теслагийн фэнүүдэд шинэ бүтээгдэхүүний өндөр үнэ худалдан авахад төдийлөн саад болохгүй байгаа бололтой. Тус компанийн вэб сайтад мэдээлснээр дугуйн эхний багц тэд дороо зарагдаж дууссан тул дараагийн багцад урьдчилсан захиалга авч эхэлсэн байна.