Тухайлбал "Та арилжааны банктай холбоотой урамшуулалт хөтөлбөрт хамрагдлаа" гэсэн хуурамч линкийг цахим орчинд байршуулж, иргэдийг хохироож буй асуудлыг анхааруулав. 

Мөн хусдаг сугалаагаар дамжуулж иргэдээс урьдчилгаа төлбөр авч хохироож байгааг сэрэмжлүүлэв. 

Үүний зэрэгцээ шинэ төрлийн залилан гэж хэлж болохоор CU сүлжээ дэлгүүрийн аппликэйшнийг ашиглаж “дата, нэгж хожоорой” гэсэн хуурамч холбоос байршуулж иргэдийг залилж байна.

Залилагч нар хоёр төрлийн арга хэрэглэж байна. Тодруулбал

  • Нэгдүгээрт танаас урьдчилгаа төлбөр авах,
  • Хоёрдугаарт таны банкны болон хувийн мэдээллийг аваад дансанд тань нэвтэрч үлдэгдэл мөнгийг шилжүүлэн авах замаар үйлдэгддэг.

Энэ төрлийн гэмт хэрэг баяр амралтын өдрүүдэд ихсэх хандлагатай байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа. 

Иймд

  • цахим орчинд баталгаагүй линк дээр дарж болохгүй,
  • урьдчилгаа төлбөрийг хэн нэгэн рүү шилжүүлж болохгүй,
  • хамгийн гол нь хамгаалалтын зургаан оронтой кодыг хэзээ ч бусдад дамжуулж болохгүйг анхаарууллаа. Ингэснээр та залилан мэхлэх гэмт хэргээс өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой юм.