Үндэсний их баяр наадмын өнөөдөр(2026.07.13)-ийн хөтөлбөрийг толилуулж байна.

Өнөөдөр Хүй долоон худагт "Дэлхийн адууны өдөр"-ийн албан ёсны нээлт 11:00 цагт эхэлнэ. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаан, жороо морьдын шигшээ уралдаан болохын зэрэгцээ "Морьтны соёл", "Монгол адууны соёл" зэрэг тусгай үзэсгэлэн гарах юм.

Түүнчлэн морьт харвааны тэмцээн, айраг фестиваль, уурга ташуур шүүрэх тэмцээн зэргээр адууны соёлтой холбоотой олон төрлийн арга хэмжээ Хүй долоон худагт зохион байгуулагдана.