Түрүүлэх бөхчүүдийн тоонд орж байсан Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс энэ даваанд Сүхбаатар аймгийн Онгон сумын бөх, аймгийн хурц арслан Б.Номиндалайд уналаа. Ийнхүү Сүхбаатар аймгаас улсын начин цолтон төрлөө.

Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан Завхан аймгийн Идэр сумын аймгийн арслан А.Нармандахад өвдөг шороодов. 

Аймгийн арслан Ө.Батсуурь гурван бөхөөс Булган аймгийн Могод сумын бөх, аймгийн арслан М.Эрхэмбаярыг амлан авч давснаар улсын цолтны эгнээнд орлоо.

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Ж.Жавхлан улсын харцага О.Мөнх-Эрдэнээр тав давж, улсын цолтон болов.