ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "Шүлхий өвчний дэгдэлтийн улмаас хоёр аймгийн долоон суманд 20 голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа.

  • Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Өлгий, Цэнгэл сум
  • Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын 20 голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон.

Мөн зоонозын халдварт боом өвчний улмаас Увс аймгийн Зүүнхангай, Баянхонгор аймгийн Баацагаан суманд хорио цээрийн дэглэмийг сахиулан ажиллаж байна. Эдгээр аймаг орон нутагт орох, гарах хөдөлгөөнийг хорьж байгаа.

Аялал зугаалга, амралтаар явахдаа хорио цээрийн голомттой бүс рүү ойртохгүй байх, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийн дагуу аялал амралтын маршрутаа гаргахыг анхаараарай" гэлээ.