- В зеленых зонах районов Сухбаатар, Чингэлтэй и Баянзурх выявлены очаги сибирского шелкопряда, якобсоновой листовертки и листоеда.
- Обработка проведена 5-6 июля 2026 года на площади 3500 га авиационным микробиологическим методом.
- Используемый бактериальный препарат является био-препаратом, воздействующим только на целевых вредителей.
- В течение 30 дней после обработки запрещены прогулки, сбор ягод и орехов в обработанных зонах.
Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн устгал хийгдэж байгааг мэдээллээ.
Энэ тухай Нийслэлийн Байгаль Орчны Газраас "2024-2025 онуудад нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг ойн мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэхэд ойн хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шилмүүс хуйлагч тэмдэглэгдэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн ойн санд голомт үүссэн нь тогтоогдсон.
Иймд устгалын ажлыг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн ногоон бүсэд 3,500 га талбайд авиа микробиологийн аргаар буюу онгоцоор 2026 оны 7 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.
Устгалын ажилд хэрэглэх бактерийн бэлдмэл нь зөвхөн тухайн шавждаа нөлөөлөх био бэлдмэл боловч 30 хоногийн хугацаанд ойд аялал зугаалгаар явах, байгалийн жимс, самар түүхийг хориглодог тул иргэд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэн, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан, ойн хомсдол доройтлыг бууруулахад дэмжин ажиллахыг хүсье" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий