Ингэснээр тэд хасагдах шатанд Мароккотой өрсөлдөнө. Шигшээ 32-ын хамгийн "халуухан" өрсөлдөөн энэ хоёр багийн хооронд болох нь дамжиггүй.
Харин Японы шигшээ баг Шведтэй 1:1-ээр эвийн гэрээ байгуулснаар тэд хоёул хасагдах шатанд шалгарлаа. Ингэснээр шөвгийн 32-т Японы шигшээ баг Бразилтай оноолт таарав.
Хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон германчууд сүүлийн тоглолтоо Эквадорын эсрэг хийсэн юм. Заавал хожих даалгавартай талбайд гарсан латин америкийн баг үүргээ гүйцэтгэв. Тоглолтын эхний хагасын ердөө хоёр дахь минутад Германы шигшээгээс Санэ гоолын салхийг хагалсан ч ес дэх минутад Нилсон Ангуло, 77 дахь минутад Гонзало Плато нар гоолдож, багтаа хэрэгтэй гурван оноог авчирлаа.
Ингэснээр тэд хэсэгтээ дөрвөн оноотойгоор гуравдугаар байранд жагсаж, хасагдах шатанд өрсөлдөх "тийз"-ээ авав.
Африк тивийн төлөөлөл Кот-Д'Ивуар Курасаогийн шигшээг 2:0-ээр буулган авснаар хасагдах шатанд шалгарсан. ДАШТ-д анх удаа оролцож буй Курасаогийн шигшээ баг хэсгийн шатанд нэг оноотойгоор хасагдаж байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий