- На международной конференции Aids 2026 в Рио-де-Жанейро представители Госдепартамента США показали карту Африки с неправильным расположением всех стран.
- Карта была создана с использованием инструмента искусственного интеллекта OpenAI, как отметили эксперты.
- Госдепартамент признал ошибку и взял на себя полную ответственность, объяснив её спешным редактированием презентации перед началом мероприятия.
- Фотографию карты опубликовала эксперт по ВИЧ Эмили Басс в LinkedIn, пост просмотрели около 40 000 человек.
- Докладчиком на конференции был Джефф Грэм, специальный посланник США по вопросам ВИЧ/СПИДа, который не ответил на запросы о комментарии.
Хуралд оролцогчдын нэгний буулгасан гэрэл зураг онлайн орчинд тарсан юм.
Рио Де Жанейро хотод ДОХ-ийн асуудлаар болсон Aids 2026 хуралд АНУ-ын төрийн департаментын төлөөлөгчдийн тавьсан илтгэлд уг газрын зураг багтсан байжээ.
Зарим мэргэжилтнүүд уг зургийг OpenAI хиймэл оюуны хэрэгсэл ашиглаж бүтээсэн шинж тэмдэг илрүүлсэн байна.
Төрийн департамент хүмүүсийг төөрөгдүүлсэн мэдээлэл үзүүлснийхээ хариуцлагыг “бүрэн” хүлээж, төлөөлөгчийнх нь нэг арга хэмжээ эхлэхийн өмнөхөн илтгэлийг яаралтай засварлахдаа алдаа гаргасныг тайлбарлажээ.
Газрын зурагт Атлантын далайн эрэгт оршдог Нигери улсыг далайд гарцгүй болгож, зүүн өмнөд Африкийн Мозамбик улсыг зүүн хэсэгт шилжүүлж, баруун Африкийн Кот Дивуар улсыг тивийн нөгөө хэсэгт нүүлгэх гэх мэтээр дүрсэлсэн бүх улсынхаа байрлалыг буруу харуулсан байв.
Газрын зургийг фото хуулбарыг анх ДОХ-ийн эксперт Эмили Басс өөрийн Linkedin хуудсанд байрлуулсан нь 40,000 орчим хүнд хүрчээ.
“Энэхүү илтгэлийг бүтээсэн, баталсан хүмүүс Африкийн орнууд хаана байдгийг мэддэггүй, шалгахыг ч хүсээгүй бололтой” гэж Atlantic Council байгууллагын геополитикийн шинжээч Мэтт Петит сошиал хуудсандаа бичсэн байна.
Төрийн департамент мэдэгдэлдээ
“Бид Африкийн түншүүд болон бусад бүх оролцогчдод төөрөгдөл үүсгэж, буруу ойлголт өгснийхөө хариуцлагыг бүрэн хүлээж байна”
гэжээ.
Хурлын илтгэгч нь ДОХ-той холбоотой Трампын засаг захиргааны хөтөлбөрийг хариуцдаг, АНУ-ын эрүүл мэндийн элч Жефф Грэм байсан байна.
Тэрбээр тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй юм.
Төрийн департамент газрын зургийн асуудал гарсан ч хурал үр бүтээлтэй болсныг онцолж, ДОХ-той тэмцэх АНУ-ын хүсэл эрмэлзэл тууштай хэвээр байгааг илэрхийлжээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий