Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар малын шүлхий өвчний талаар ам нээлээ. Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэн тул зарим олон нийтийн арга хэмжээг хориглоод байгаа билээ.
МАЛЧИН
"Би говийн бүсийн Айраг сумын уурхайтай газрын малчин. Манай бүсийг уул уурхайн бүс нутаг болгочихсон. Уул уурхай Монголыг тэжээсэн гэж ярьдаг ч биднийг үнэлэхгүй байна. Уул уурхай нэгдүгээрт ус, бэлчээр, газрыг байхгүй болгосон, би яаж оршин тогтнох вэ. Говийн бүсийн малчид тогтвортой хөгжих нөхцөл алга. Хууль яриад эрхээ хамгаалуулах гээд бусад газрын малчид сайхан байгаа. Гэтэл бид яаж оршин тогтнох вэ гэдэг дээр байна. Малчдын оролцоог яагаад хангадаггүй юм бэ"
хэмээн асуув.
Түүний хариуд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Малчдын өмнө тулгамдсан олон асуудлаа яримаар байна. Малын гаралтай түүхий эд үнэгүй, залуу малчдын гэр бүлийн асуудал, бэлчээрийн тархалтын асуудал бий. Ний малчдыг төлөөлж яриад гишүүдэд ойлгуул гэхээр ойр зуурын юм ярьсаар байгаад таарлаа.
Малчны тухай хууль хэрэгжээд хоёр жил болчихсоныг хэрэгжүүлэхгүй байна гээд Г.Тэмүүлэн гишүүн араас нь нэхэл дагуул болоод явж байгаа. Малчны тухай хуулийн 7.3.Газрын тухай хуулийн 52.7-д зааснаас өөр чиглэлээр давхцуулан газар ашиглах, эзэмшүүлэх, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглоно гээд та нарын өвөлжөө, хаваржаа дээр лиценз олгож болохгүй гэж энд оруулсан.
Энэ нь хэрэгжихгүй байна иймээс хэрэгжүүл гээд төрийнхнийг дуудаж ирээд та нарыг зовлон жаргалаа ярь гэж хэлээд энд цугласан.
Өнгөрсөн жил мах үнэтэй байгаад хонь 500 мянган төгрөг хүрээд нуруу тэнийж байсан чинь Хөдөө аж ахуйн яам зохион байгуулалттай шүлхий гаргаад мал үнэгүй болж эхэлж байна. Шүлхийг зохион байгуулалттай тараасан гэж үзэхээр байгаа" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий