“М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 91.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2025 оны ТОП-100 ААН-ийн 15-рт эрэмбэлэгдлээ. Энэ жил 25 жилийн ой нь тохиож буй “М-Си-Эс Кока-Кола” компани улсад төвлөрүүлсэн татвар шимтгэл, бий болгож буй ажлын байр зэрэг үзүүлэлтээр ТОП-100 ААН-ийн нэгээр 2015 оноос шалгарч буй юм. 

Улс орон даяар 16 мянган харилцагчтай “М-Си-Эс Кока-Кола” компани 20 брэндийн 163 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодод савлаж үйлдвэрлэн, Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. Өнгөрөгч 2025 онд тус компани 1160 хүнийг ажлын байраар хангаж, дотоодын бизнес эрхлэгчдээс 239 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч, тэднийг дэмжин ажиллажээ.

Өнгөрсөн онд тус компанийн бүтээн байгуулсан, голлох ажлуудаас дурдвал,

  • Бүс нутагтаа анхлан хуурай технологид суурилсан, Тогтуун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад оруулж, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн.
  • Төр хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд дахин ашиглаж эхэлжээ. 

“М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭХ ЦОГЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

М-Си-Эс Кока-Кола” компани Байгальд ээлтэй бизнес эрхлэх цогц хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд:

  • Нийт борлуулсан хуванцрын 50.2 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг цуглуулж, түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл 100% Монголдоо дахин боловсруулсан савлагаатай Bonaqua усыг зах зээлд танилцуулж,
  • Байгаль ээлтэй, утаагүй уурын зуухны тусламжтайгаар хүлэмжийн хийн ялгарлыг 4800 орчим тн-оор бууруулж, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулжээ.