- Венгерские депутаты единогласно проголосовали за снижение своих зарплат на 40%.
- Законопроект инициирован правящей партией Тиса премьер-министра Петера Мадьяра.
- Снижение зарплат вступит в силу со следующего месяца, базовая зарплата составит 3690 евро до вычета налогов.
- Сокращены также надбавки на мобильную связь, аренду офиса, жилье и персонал.
- Ожидается, что за четыре года парламент сэкономит сумму, равную годовому бюджету.
Өмнөх ерөнхий сайд Виктор Орбан сөрөг хүчнийхний амыг барихын тулд тэдний цалинг үндэслэлгүй өсгөж байсан гэгддэг.
Дөрөвдүгээр сарын 12-ны сонгуулиар засгийн эрхийг авсан Мадьяр үүнийг хатуу шүүмжлэгчдийн нэг байсан юм.
Мадьярын эрх баригч Тиса намын санаачилсан хуулийн төслийг өчигдөр 199 суудалтай парламентын чуулганд оролцсон бүх 189 гишүүн дэмжжээ.
Хуулийн дагуу парламентын гишүүдийн сарын үндсэн цалин ирэх сараас эхлэн 40 хувиар буурч, татвар суутгахаас өмнө 3,690 евро хэмжээтэй болох юм байна.
Ингэснээр гишүүдийн цалингийн хэмжээ Унгарын үндэсний дунджаас бараг хоёр дахин өндөр байх ч Орбаны үетэй харьцуулахад үлэмж хэмжээгээр буурах гэнэ.
Ерөнхий сайд, парламентын спикер болон бусад өндөр албан тушаалтнуудын цалин бас үүнд хамрагдах ажээ.
Цалингаас гадна гар утасны төлбөрийг төр даадаг байсныг зогсоож, гишүүдийн оффисын түрээс, орон сууц, ажилтнуудын зардалд олгодог татаасыг нь бууруулахаар болсон байна.
Ингэснээр одоогийн парламент бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд бүтэн нэг жилийнхээ зардлыг хэмнэж чадах ажээ.
Европын Холбоотой ойртох бодлого баримталдаг Мадьяр улс орныхоо олон салбарт шинэчлэл нэвтрүүлж, авлигатай хатуу тэмцэх амлалтаар сонгогдсон.
Орбаны засаглалын 16 жилийн хугацаанд Унгар улсад системийн авлига хамгийн багадаа 186 тэрбум еврогийн хохирол учруулсан гэх тооцоог тус улсын авлигатай тэмцэх байгууллагын тэргүүн Ференц Биро саяхан хэвлэлд ярьж байв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий