Тэмцээний эхний өдөр бөхийн сонгомол барилдааны 55, 67, 72, 77, 82, 87, 97 жингийн урьдчилсан шатны болон медалийн төлөөх барилдаанууд явагдана. Урьдчилсан шатны барилдаанууд өдөр бүр 10:30 цагаас эхлэх бол харин медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхлэх хуваарьтай байна.

Энэ удаагийн тэмцээнд 23 орны 297 тамирчин өрсөлдөх юм. Энэтхэгийн шигшээ багийнхан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж, 45 тамирчнаа уг тэмцээнд сойж байна.