- JET International School ежегодно проводит благотворительную выставку и весенний фестиваль с 2021 года.
- В 2025-2026 учебном году в школе работало более 30 кружков.
- Выручка от выставки 2026 года направлена на помощь детям, в том числе на покупку насоса для реанимации и книг для больницы.
- Ранее средства направлялись в приюты 'Цөлийн Сарнай', 'Гэрэл', 'Манна' и другие организации.
- Школа сотрудничала с американской организацией Right to Breath для продажи открыток и покупки воздушных фильтров.
“JET SPRING FESTIVAL” ХАВРЫН ТАЙЛАН ТОГЛОЛТ
2025-2026 оны хичээлийн жилд нийт 30 гаруй дугуйлан хичээллэсэн бөгөөд дугуйланд хамрагдсан бүх сурагчид маань тайлангаа танилцууллаа.
Жэт Олон Улсын Сургууль нь сурагчдынхаа авьяас чадварыг нээж хөгжүүлэх зорилгоор хичээлээс гадуурх нэмэлт хөтөлбөр, дугуйлангуудыг нас насны онцлогт тохируулан системтэйгээр хичээллүүлдэг юм. Өнөөдрийн хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд хүүхдүүд зөвхөн академик мэдлэгээр бус, бүтээлч сэтгэлгээ (creative thinking), уян хатан шийдэл боловсруулах чадвар (flexible thinking), харилцааны ур чадвар (communicative skills)-ыг эзэмших нь нэн чухал болоод байна.
Эдгээр ур чадвараа хэрхэн хөгжүүлж байгаагаа “JET Spring Festival 2026”-ийн тайзнаа сурагчид англи хэл, дуу хөгжим, бүжиг, дизайн, дүрслэх урлаг, баримал, шинжлэх ухааны туршилтууд, спорт зэрэг олон чиглэлээр жилийн турш эзэмшсэн мэдлэг, чадвараа нэгтгэн хэрхэн хөгжиж буйгаа бодитоор харууллаа.
Дугуйлангууд нь бага ангид хүүхэд өөрийн сонирхол, хоббиг таньж мэдэх, авьяасаа нээх, цаашид гүнзгийрүүлэн судлах чиглэлээ тодорхойлоход зориулагддаг бол дунд, ахлах ангид сурагчид өөрсдийн сонгосон чиглэлээрээ илүү мэргэшиж, гүнзгийрүүлэн суралцах боломжийг олгодог онцлогтой.
Мөн түүнчлэн энэ жилийн хаврын арга хэмжээний онцлох хэсгүүдийн нэг нь Монгол Арт Галерейд зохион байгуулагдсан “Students’ Charity Art Exhibition 2026” байв.
ХҮҮХДИЙН БҮТЭЭЛЭЭР БҮТСЭН САЙН ҮЙЛСИЙН ТҮҮХ:
Жэт Олон Улсын Сургуулийн сурагчид 2021 оноос эхлэн жил бүр өөрсдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж үзэсгэлэнгээс олсон орлогоо нийгмийн сайн сайхны төлөө зориулж, тусламж хэрэгтэй олон хүүхдүүдэд бодит дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Тухайлбал,
- 2021-2022 он: Занабазарын музейд зохион байгуулсан үзэсгэлэнгийн орлогыг "Цөлийн Сарнай" охидын асрамжийн газарт хандивласан.
- 2022-2023 он: Монгол Арт Галерейд 300 гаруй сурагчид оролцсон үзэсгэлэнгийн орлогоор "Гэрэл" асрамжийн төвийн гаднах орчныг тохижуулж, хүүхэд бүрд зургийн хэрэгслийн багц болон "Манна" нярайн асрамжийн газарт нэн шаардлагатай хэрэгслүүдийг өгчээ. Мөн АНУ-ын Калифорни мужийн Right to Breath байгууллагатай хамтран өөрсдийн бүтээлээс сэдэвлэн хийсэн мэндчилгээний хуудсыг АНУ-д борлуулан орлогыг өвлийн улиралд хүүхдүүдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой агаар шүүгчүүдийг авч Манна нярайн асрамжийн газарт хандивлажээ.
- 2023-2024 он: Үзэсгэлэнгийн орлогоор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт нэн шаардлагатай судасны памп аппарат худалдан авч хандивласан. Мөн 1000 номын найзууд аяныг өрнүүлж СХД-ийн нэгдсэн эмнэлгийн удаан хугацааны эмчилгээтэй хүүхдүүдийн тасагт зориулж номын булан нээн тохижуулж өгсөн.
- 2024-2025 он: Борлуулалтын орлогыг 100 хувь хүүхэд хамгаалах байрны орчин нөхцөлийг сайжруулахад зориулан тус тус хандивлаж байжээ.
- 2025-2026 он: Энэ жилийн үзэсгэлэнгийн борлуулалтаас цугларсан бүх орлогыг сурагчдын зөвлөлийнхөө шийдвэрээр тусгай хэрэгцээт сургуульд хандивлахаар болсон байна.
Эдгээр төсөл, хөтөлбөрүүд нь зөвхөн хандив тусламжаас гадна сурагчдад нийгмийн хариуцлага, нийгмийн идэвх оролцоо, бусдыг ойлгох, хүндлэх сэтгэл, багаар ажиллах чадвар зэрэг үнэт чанаруудыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээнүүд юм.
Facebook: www.facebook.com/JetInternationalSchool
Instagram: www.instagram.com/jet_international_school
Утас: 7755-8899
Хаяг: ХУД, Яармаг, 4-р хороо, Хүннү молл их дэлгүүрийн замын урд талд байрлах Бэльмонте хотхонд, JET International School
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий