Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар хотын шинэ даргын талаар сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул: Их Британи, АНУ-ын гээд дэлхийн өндөр хөгжилтэй орны хотын даргаар 20 гаруй насны залуучууд ажиллаж байсан тохиолдол зөндөө байдаг. Б.Пүрэвдагва одоо 37 настай, 20 гаруй настай залуучуудыг бодвол насны хувьд боломжийн сонсогдоно. Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүстэй харьцуулбал залуу харагдаж магадгүй.
Нас нь залуу ч гэлээ боловсрол, ажлын туршлагын хувьд нэлээд зузаан намтар түүхтэй залуу. Намд олон жил ажилласан, нийгмийн болон намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тэр дундаа нам дотор нэр цэвэр үлдсэн цөөн залуусын нэг. Б.Пүрэвдагвыг дэмжинэ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Би Б.Пүрэвдагва даргыг бүр сайн мэдэхгүй. Баянзүрх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч байх үед хамтарч ажиллаж байсан. Намын ажил дээр яриад байх шаардлагагүй, шат шатнаас нь явсан бэлтгэгдсэн хүн. Нийслэлийн аж ахуйн ажлаас хол хүн гэхэд хэцүү. НИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил ажиллана гэдэг нийслэлийн асуудлыг ойлгож байсан хүн юм.
Нийслэлийн орлогч дарга А.Амартүвшин: Б.Пүрэдагвыг залуу хүний хувьд дэмжинэ. Одоо 80 он гэхгүй 90-ээд оныхон ороод ирлээ.
Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатар: Б.Пүрэвдагва бол манай намд бэлтгэгдсэн залуу. Цаашид хотын даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэхийг томилогдсоноос хойш хотын иргэд үнэлэх байх.
Б.Пүрэвдагвын намтар:
- 2010-02.11-2011-03.15 Монгол Ардын Нам Бүсийн зохицуулагч
- 2011-02.15-2012-03.17 Монгол Ардын Нам Ерөнхий нарийн бичгийн даргын туслах
- 2012-03.04-2013-04.06 Улсын Их Хурлын Тамгын газар Референт
- 2013-06.02-2015-07.06 Зүүний хүчний холбоо Зохицуулагч
- 2017-03.06-2018-04.02 Монгол Ардын Нам Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2018-01.15-2020-01.25 Монгол Ардын Нам Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
- 2020-01.01-2024-10.14 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал Төлөөлөгч
- 2020-01.17-2021-01.28 Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2021-06.30-2025-11.20 Монгол Ардын Нам Намын байгуулалтын газрын дарга
- 2024-09.15 Монголын Социал Демократ Залуучуудын холбоо Ерөнхийлөгч
- 2025-11.20 Монгол Ардын Нам Нарийн бичгийн дарга
Боловсрол:
- 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль
- 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал
- 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуулийг Тогтвортой хөгжлийн судалгаа магистр
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий