Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь олон нийтийн эрх ашгийг хамгаалахад нягтлан бодох бүртгэлийн мэргэжил, мэргэшсэн нягтлан бодогч нарын үүрэг, хариуцлагыг сайжруулах, олон улсын сайн туршлагыг таниулах зорилготой бөгөөд хуралд Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбоо, Австралийн МНБИ, Энэтхэгийн МНБИ, Канадын МНБИ болон төрийн болон мэргэжлийн байгууллагууд, аудитын компаниуд, их дээд сургуулиуд, НББ санхүүгийн програмын компаниудын төлөөлөл 200 гаруй хүн оролцлоо.
Энэ удаагийн хурлаар салбарын мэргэжилтнүүд олон улсын чиг хандлага, мэргэжлийн байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг, төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэртэй танилцаж, мэргэжлийн үйлчилгээний чанар, хариуцлага, тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхээс гадна нягтлан бодох бүртгэлд олон нийтийн итгэлийг хэрхэн бий болгох тухай асуудлыг хэлэлцсэн нь онцлог байв.
Санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах, мэргэжлийн ёс зүй ба хараат бус байдлыг мөрдөх, аудитын хяналт сайн байх нь олон нийтийн итгэлийг нэмэгдүүлдэг. Иймээс нягтлан бодогчид үнэнч шударга, хариуцлагатай ажиллаж, олон нийтийн итгэлийг хадгалах нь чухал юм.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий