КОРОТКО
- За первые четыре месяца текущего года зарегистрировано 2132 случая ящура, что почти в 5 раз больше, чем за аналогичный период прошлого года (445 случаев).
- Общее число инфекционных заболеваний составило 14,4 тыс., что на 0,6% больше по сравнению с прошлым годом.
- Заболеваемость вирусным гепатитом, ветряной оспой и корью снизилась.
- Ящур проявляется лихорадкой, пузырьковыми высыпаниями во рту, на руках и ногах, легко распространяется среди детей.
- Национальный центр изучения инфекционных заболеваний дал рекомендации по профилактике: мытье рук, безопасность пищи, дезинфекция игрушек, изоляция больных, обращение к врачу.
Вируст гепатит, салхин цэцэг, улаанбурхан зэрэг өвчний халдварлалт өмнөх жилээс харьцангуй буурсан нь сайн үзүүлэлт боловч гар, хөл, амны өвчнийх бараг тав дахин нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Тодруулбал 2025 оны эхний дөрвөн сард гар, хөл, амны өвчний 445 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ оны эхний дөрвөн сард 2,132 болж, 4.8 дахин өсөв.
Гар, хөл, амны өвчин нь халуурах, ам болон гар, хөл дээр цэврүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрдэг халдварт өвчин бөгөөд хүүхдүүдийн дунд амархан тархдаг. Иймд эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс зөвлөлөө.
- Хүүхдийн гарыг тогтмол савандаж угаах (ялангуяа хоолны өмнө, бие зассаны дараа)
- Хоол, хүнсний аюулгүй байдлыг хангаж, цэвэр ус хэрэглэх
- Хүүхдийн тоглоом, хэрэглэлийг тогтмол цэвэрлэж ариутгах
- Өвчтэй хүүхдийг бусдаас тусгаарлаж, цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх
- Халуурах, тууралт гарах, хоол идэхгүй байх зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандах
- Хүүхдийн дархлааг дэмжих тэжээллэг хоол, амин дэм хэрэглэх.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий