Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн таван жилд ЕБС-аас сургуулийн менежмент эсвэл хамтран ажиллах нэрээр хувийн сургуулиуд хөтөлбөр хэрэгжүүлж, манай маш олон багшийг цалингаар татсан байна. Төрийн сургуулиудын олон багшийг хувийн сургуулиуд цалингаар татсан. Үүнтэй холбоотой судалгааг бид хийж байгаа.

Төрийн өмчийн сургуулиудын шилдэг багш нарыг сүүлийн гурван жилийн дотор ямар нэгэн байдлаар цалин амлаж татсан бол тэдгээр багш нарыгаа буцаана.

Тэднийг буцааж өгөхгүй бол хувийн сургуулиуд багш авсан төрийн сургуульдаа нөхөн төлбөр төлнө" гэлээ.