- ХААН Банк получил награду Euromoney 'Ведущий банк по ESG'.
- Награда присуждена за эффективное внедрение ESG-принципов в бизнес-стратегию и операции.
- Банк принял долгосрочную стратегию 'Стратегия устойчивости 2030'.
- К 2030 году банк планирует достичь 30% устойчивых кредитов в портфеле и сократить выбросы парниковых газов на 22.7%.
- Банк намерен посадить 6 миллионов деревьев по всей стране.
ХААН Банкны хувьд БОНЗ (ESG) нь тусдаа хэрэгжүүлдэг журам бус, санхүүжилтийн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг тооцох, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд болон орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих улмаар ил тод хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж байна.
СOP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал Улаанбаатар хотод болж буй энэ цаг үед Euromoney сэтгүүлээс олгож буй “БОНЗ-аар тэргүүлэгч шилдэг банк” шагнал нь ХААН Банкны бодлого, бодит үр дүн төдийгүй Монгол улсын банк санхүүгийн салбарын БОНЗ-ыг хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг олон улсын түвшинд үнэлж буй хэрэг юм. Банк санхүүгийн байгууллагын хувьд БОНЗ-ыг зөв зохистой хэрэгжүүлснээр олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, гадаад зах зээлээс хөрөнгө босгох, зээлжих зэрэглэл болон тухайн байгууллагын байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах богино ба урт хугацааны олон давуу талыг бий болгодог билээ.
35 жилийн түүхтэй ХААН Банк нь БОНЗ-ыг банкны тогтвортой байдлын бодлого стратегийн нэг хэсэг болгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрөгч 2025 онд бодлогын баримт бичгээ шинэчлэн “Тогтвортой байдлын стратеги 2030” урт хугацааны стратегийг баталсан. Уг зорилтын хүрээнд ХААН банк нь 2030 он хүртэл байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нийгэм хүн ардад ээлтэй, улсын эдийн засагт хувь нэмэр оруулах 20 томоохон зорилтыг биелүүлэхээр ажиллаж байна.Тухайлбал 2030 гэхэд банкны нийт зээлийн багцад эзлэх тогтвортой зээлийн хэмжээг 30 хувьд хүргэх, банкны хүлэмжийн хийн ялгарлын Хүрээ 1,2-ыг 22.7 хувиар бууруулах, орон даяар 6 сая мод тарих гэх мэт байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал хувь нэмэр оруулах зорилтуудыг тавиад байна.
ХААН Банк цаашид ч ногоон шилжилт, нийгмийн хөгжил, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжлийг санхүүжүүлэгч, БОНЗ-ын манлайлагч банк байх зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Хамтын өсөлт төгөлдөр ХААН Банк
Комментарии
Загрузка…
Оставить комментарий