МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд

10:00 цагт КOП-17 бага хурлын бэлтгэл ажил хангагдсантай холбоотойгоор бүх хүнд нээлттэй Ногоон бүсийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг, соёл урлагийн тоглолт, инновацын танилцуулга болон олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө.

Богд Хааны Ордон Музейд

11:40 цагт КОП-17 бага хурлын арга хэмжээнд зориулан "Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь" үзэсгэлэнгийн нээлт болно.

Хуульчдын ордонд 

12:00 цагт Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж буй талаар Монголын хуульчдын холбооноос мэдээлэл өгнө.

АҮЭБЯ-ны хурлын танхимд

15:30 цагт Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын хэвлэлийн хурал болно.