Энэ жил бид өмнө жилийн адилаар хагас коксон шахмал түлшийг импортлох бөгөөд мөн 120 мянган тонн мидлингэн шахмал түлшийг ашиглана. Нийт 400-430 мянган тонн түлшийг энэ галлагааны улиралд хэрэглэх тооцоотой.

Улаанбаатар хотод 170 мянган айл шахмал түлш түлж буй. Энэ жил үүнээс 5,000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлсэн. Есдүгээр сард галлагааны улирал эхлэхэд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөцтэй байх шаардлагатай” гэлээ.

Өнгөрсөн оны халаалтын улиралд 425 борлуулалтын цэгээр нийт 438,000 орчим тонн хатуу түлшийг борлуулжээ.