7-р сарын 31-ний өдрийн агаарын температур:

  • Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +2...+7 градус,
  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18...+23 градус,
  • говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21...+26 градус,
  • бусад нутгаар +11...+16 градус,

өдөртөө

  • Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +16…+21 градус,
  • говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +28...+32 градус,
  • говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +32...+37 градус,
  • бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.  
ЦУОШГ
  •  УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна. 
  • БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +24...+26 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Үүрээр манан, будан ажиглагдана. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.