- FIFA рассматривает возможность проведения ЧМ-2030 с 64 командами
- Текущий ЧМ-2026 впервые проводится с 48 командами
- Идею 64 команд предложил президент Уругвайской футбольной ассоциации Игнасио Алонсо в марте 2025 года
- Следующий ЧМ пройдет в Испании, Португалии и Марокко в июне-июле 2030 года
- К 100-летию первого ЧМ три матча состоятся в Уругвае, Аргентине и Парагвае
Уг саналыг одоо үргэлжилж буй ДАШТ-ийг дууссаны дараа FIFA-гийн холбогдох алба хэлтэс судалж эхлэхийг тэр Швейцарын Bluewin мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
ДАШТ-ийг FIFA энэ жил анх удаагаа 48 багийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Үүнээс өмнө 1998-2022 онуудад 32 багтай формат хэрэгжиж байсан юм.
Инфантино ярилцлагадаа 48 багтай формат зөв байсан, шинэ формат асар их амжилт авчирсныг онцолжээ.
Энэ нь хөлбөмбөгийн спортыг дэлхий даяар улам дэлгэрүүлж, жижиг улс орнуудын оролцоог нэмэгдүүлсэн гэж тэр дүгнэсэн байна.
“Тив бүрээс шалгарсан багууд гоол оруулж, ядаж нэг оноотой тэмцээнээ дуусгаж байна. Африк тивийн 10 багийн ес нь хасагдах шатанд хүрлээ. Өмнөх ДАШТ-д Африк тивээс ердөө таван баг оролцож байсан юм. Бүх багуудад боломж олгохын ач холбогдол эндээс харагдаж байна” гэж Инфантино хэлжээ.
64 багтай формат хэрэгжих боломжтой эсэхийг сэтгүүлч асуухад тэр “энэ санааг бид хэлэлцэж, судлах болно” гэж хариулсан юм.
ДАШТ зөвхөн хөлбөмбөгийн их гүрнүүдийн өрсөлдөөн байх ёсгүйг тэр хэлжээ.
“Хэрвээ жижиг улс орнуудад ДАШТ-д оролцох боломж олгохгүй бол тэд хөгжихгүй” гэж Инфантино байр сууриа хамгаалсан байна.
32 багтай ДАШТ-д 64 тоглолт гардаг байсан бол АНУ, Канад, Мексикт үргэлжилж буй одоогийн ДАШТ-д 104 тоглолт гарч байгаа.
Хэрвээ 64 багтай форматад шилжвэл 128 тоглолттой болох юм.
64 багтай форматын саналыг 2025 оны гуравдугаар сард Уругвайн Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Игнасио Алонзо анх дэвшүүлж, Өмнөд Америкийн холбоо дэмжсэн.
Харин Европ, Азийн холбоод үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа.
Дараагийн ДАШТ-ийг Испани, Португал, Марокко улсууд 2030 оны зургаа, долдугаар саруудад зохион байгуулах юм.
1930 онд зохион байгуулагдсан анхны ДАШТ-ий 100 жилийн ойг тохиолдуулан FIFA “зууны” гэгдэх гурван тусгай тоглолтыг үүнээс өмнө Уругвай, Аргентин, Парагвай улсуудад зохион байгуулна.
Ингэснээр ирэх ДАШТ нь түүхэндээ анх удаа гурван тивийн зургаан улсыг дамнан зохион байгуулагдах юм.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий