- Билеты на открытие и закрытие Наадама были распроданы за 4-6 минут на сайте enaadam.mn.
- Официальная цена билетов составляла 136,500-157,500 тугриков.
- Сразу после продажи билеты начали перепродавать в среднем по 450,000 тугриков за штуку.
- Организаторы ограничили покупку 1-2 билетами на пользователя, но на вторичном рынке появились предложения о продаже 10 билетов подряд.
- Компания 'Коди' ХХК, отвечающая за систему продажи, отказалась предоставить информацию.
Долоодугаар сарын 11, 12-ны өдрийн нээлт, хаалтын тасалбарыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байрлалаас хамаараад 136,500-157,500 төгрөгөөр зарсан юм.
Наадмын нээлт, хаалтын тасалбар зарагдаж дууссанаас 4-5 цагийн дараагаас иргэд маш олон тоогоор дамлан зарж эхлээд байна. Олон нийтийн сүлжээн дэх зарын дагуу холбогдож тодруулахад нэг тасалбар дунджаар 450 мянган төгрөгт хүрсэн байгаа юм.
Тасалбар дамлаж буй иргэдийн ярьж буйгаар долоодугаар сарын 3-наас Монгол шуудангаар хүргэлт хийгдэж эхлэх бөгөөд ширхгээр болон нэг дор, дараалсан 10-н суудлын тасалбарыг зарах боломжтой гэв. Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос өчигдөрхөн мэдээлэхдээ нэг хэрэглэгч 1-2 тасалбар авах боломжтой гэж байсан боловч хоёрдогч зах зээл дээр олон тоогоор, анхны үнээсээ гурав дахин үнэтэй зарагдаж эхэллээ.
Одоогоор тасалбарыг биетээр тарааж эхлээгүй байгаа. Долоодугаар сарын 3-ны өдрөөс 10-ны өдрийн дотор “Монгол шуудан” ХК нь хэрэглэгчийн Enaadam.mn-д бүртгэлтэй хаягт хүргэх болон шуудангийн салбаруудаар түгээх юм. Харин дамлан зарж буй иргэд энэ сарын 3-наас шуудангийн салбарууд дээр уулзаад авах боломжтой гэсэн.
Энэ жилийн наадмын тасалбар борлуулах системийг "Коди" ХХК-аар гүйцэтгүүлсэн. Тус компанийн гүйцэтгэх захирал А.Золжаргалаас цахимаар борлуулсан тасалбарын талаар тодруулах гэтэл мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
"Коди" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Золжаргал
"Наадмын билет авна зарна" нэртэй фэйсбүүк группүүд дээр тасалбар зарах мэдээллүүд минут тутамд орсоор байна.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий