“Хүнс групп” хүүхдийн хөлбөмбөгийн хөгжлийг дэмжин “Nomadic Kickers” клубтэй хамтран ажиллана.

Тус хамтын ажиллагааны хүрээнд

  • Спортоор дамжуулан хүүхдийн эрүүл мэндийг дэмжих
  • "Талбайгаа тордъё" аяныг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх
  • Хүүхдийн тоглох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах
  • Тэдний аюулгүй орчин нөхцөлд тоглох боломжийг нэмэгдүүлэх
  • Хөлбөмбөгийн спортод дуртай хүүхдүүдийн сонирхлыг дэмжих
  • Мэргэжлийн багш, дасгалжуулагчид заавар зөвлөмж өгөхийн зэрэгцээ хүүхдүүдийг спортын зориулалтын хувцас хэрэгслээр хангах ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хамтын ажиллагааны гол зорилго нь “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ” орчныг бүрүүлж, аюул осолгүй орчинд тоглох боломжийг сайжруулахыг зорьж байгааг онцоллоо.

"Хүүхэд бүр аюулгүй талбайд тоглох эрхтэй"