Лос-Анжелес хотод болсон уг тоглолтод орсон цор ганц гоолыг сэлгээнээс талбайд гарсан Стивен Эуштакиу оруулсан юм. Шүүгчийн мэдлийн 90+2 дахь минутад түүний цохисон бөмбөг хаалганы баруун доод буланд орсноор 29 настай канад залуу уг тоглолтын баатар болов.

С.Эуштакиу Португалын "Порто" багт албан ёсоор данстай ч "Лос Анжелес ФС" багт зээлээр тоглодог. Өөрөөр хэлбэл суугуул нутгийнхаа цэнгэлдэхэд тоглосон юм. Канадын шигшээ багийн дэд ахлагчийн үүрэгтэй түүний ачаар хоккейн эх орныхон хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа хасагдах шатанд шалгараад эхний хожлоо байгууллаа.

Ингэснээр Канадын шигшээ баг шөвгийн 16-д Нидерланд, Мароккогийн хожсонтой нь өрсөлдөхөөр болов. Шөвгийн 32-ын сонирхолтой тоглолтын нэгээр нэрлэгдэж байгаа тэдний тоглолт маргааш буюу энэ сарын 30-ны Мягмар гарагт 09:00 цагаас болно. 

Харин шөвгийн 16-гийн тоглолт ирэх долдугаар сарын 5-ны Ням гарагт 01:00 цагт явагдах хуваарьтай.

ФОТО