- Жонатан Андич временно отстранен от должности вице-президента Mango после подозрений в причастности к смерти отца.
- Исак Андич погиб в декабре 2024 года, упав со скалы в горах под Барселоной.
- Судья считает, что смерть могла быть не случайной, а спланированной, и указывает на подозрительное поведение сына.
- Жонатан отрицает вину и называет обвинения необоснованными.
- Конфликт между отцом и сыном начался после того, как Исак изменил завещание в пользу благотворительного фонда.
Энэ үеэр тэр өөрийгөө гэм буруугүйг батлан илэрхийлсэн байна.
Андич компанийнхаа ажилтнуудад илгээсэн захидалд
“Шүүхийн үйл явцын үеэр өөрийгөө өмгөөлүүлэх хэрэгцээ нь өндөр түвшний албан тушаалаа хадгалах боломж олгохгүй байна”
гэж шалтгаанаа тайлбарлажээ.
Mango брэндийн үүсгэн байгуулагч Исак Андич 2024 оны арванхоёрдугаар сард Барселоны ойролцоо ууланд аялж явахдаа 100 гаруй метрийн өндөр хадан цохион дээрээс унаж амиа алдсан юм.
Тухайн үед хүү Жонатан нь хамт явсан байна. Өнгөрсөн долоо хоногт Испанийн шүүх түүнийг эцгийнх нь үхлийн сэжигтнээр татаж, баривчлах шийдвэр гаргасан юм.
Захидалдаа Андич аавынхаа үхлийг өөрийнх нь амьдралын аймшигтай гарз хохирол гэж тодорхойлоод тэр үеэс хойш үндэслэлгүй хэрэгт шударга бусаар сэжиглэгдэн маш хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаагаа бичжээ.
Харин уг хэргийг хариуцаж буй шүүгч Ракел Нието Галваны дүгнэлтэд эцгийнх нь үхэл санамсаргүй осол биш байх магадлалтай, Андич үүнд “идэвхтэй, урьдчилан төлөвлөсөн үүрэг гүйцэтгэсэн” байж болзошгүйг харуулсан хангалттай баримт илэрснийг бичсэн байна.
Шүүгч бас Андичийг “аавыгаа амьд сэрүүнд өв залгамжлал нэхэх хүртэл хэмжээнд мөнгөнд хэт автсан байсан” гэж дүгнэжээ.
2015 онд Исак Андич компанийнхаа илүү их эрх мэдлийг хүүдээ шилжүүлж байсан ч удалгүй буцааж авсан нь тэдний хоорондын зөрчлийг эхлүүлсэн талаар гэрчүүд шүүхэд мэдүүлсэн юм байна.
Жонатан Андич захидалдаа ийм үйл явдал болсныг хүлээн зөвшөөрсөн ч үүний улмаас эцэгтэйгээ зөрчилдөх болсныг үгүйсгэжээ.
Шүүгчийн дүгнэлтэд бас 2024 оны дундуур Исак хөрөнгийнхөө ихэнх хэсгийг буяны санд өвлүүлэхээр гэрээслэлээ өөрчилж буй талаар Жонатан мэдсэн нь тэдний хоорондын харилцааг өөрчилсөн тухай бичсэн байна.
Ингээд тусдаа ярилцаж ойлголцохыг хүссэн Жонатан хамт ууланд аялах санал эцэгтээ тавьж байжээ.
Жонатаны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр болсон аяллын өмнө болон дараа хийсэн сэжигтэй үйлдлүүд шүүгчийн анхаарлыг татсан байна.
Тухайлбал тэр арванхоёрдугаар сарын 7, 8, 10-ны өдрүүдэд аялал болох газарт урьдчилан очсон нь түүний автомашины аяллын түүхээс ил болжээ.
Бас ослын дараа яаралтай тусламж хэрхэн дуудсан талаараа Жонатан хоорондоо зөрчилтэй мэдүүлэг цагдаад өгсөн байна.
Үүнээс гадна цагдаагийн газрын мөрдлөгөөр хэргийн газарт үлдсэн гутлын мөр болон цогцсын унасан байрлал хохирогч хадан дээрээс халтирсан байх боломжгүйг харуулж байгаа аж.
Жонатан эцгийгээ зураг авах гэж байгаад халтирч унасан гэж мэдүүлсэн ч хохирогчийн гар утас халааснаас нь олдсон, түүнд аяллын эхэнд авсан зураг л хадгалагдаж байсан байна.
Жонатан Андич эцгийгээ нас барснаас хойш зургаан долоо хоногийн дараа буюу 2025 оны нэгдүгээр сард Mango брэндийг эзэмшигч холдинг компанийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдож байжээ.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий