Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Ногдуулах онцгой албан татварын хувь

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

Үүнээс:

            Хамрын тамхи

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА: 

Монгол Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Хэлэлцээрт Монголын тал 300 гаруй нэр төрлийн барааг гишүүн орнуудад экспортлоход тарифын хувь хэмжээг “0” хувь байхаар тохирсон.

Тус хэлэлцээр нь худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэхэд эерэг нөлөөтэй хэдий ч хэлэлцэн тохирсон барааны жагсаалтад тамхи, тамхин бүтээгдэхүүнийг хамруулсан нь уг бүтээгдэхүүний өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах нөхцөл бүрдэн хэрэглээ нэмэгдэх, улсын төсөвт төвлөрөх гаалийн албан татварын орлого буурах эрсдэлийг бий болгож байна.

Улмаар Улсын Их Хурлаас хэлэлцээр батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2025 оны 117 дугаар тогтоолыг баталсан. Тус тогтоолд тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор төсөв, татвар, нийгэм, эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож, холбогдох хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан болно.

Иймд тогтоолыг хэрэгжилтийг хангах хүрээнд төсвийн орлогын тогтвортой байдлыг хангах, тамхины хэрэглээг татварын бодлогоор зохицуулах зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг биет нэгж болон үнийн хувиар тооцох хосолсон хэлбэрээр ногдуулах, импортын тамхинд гаалийн үнэд суурилсан хувь хэмжээг тогтоох зохицуулалтыг тусгаж, Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан байна. 

ВИДЕО: