- В Улан-Баторе вводятся цветные полосы для скутеров, мопедов и велосипедов на проезжей части.
- В настоящее время имеется 14,6 км специальных полос, в этом году планируется добавить 31,2 км.
- На работы по знакам и разметке выделено 5,5 млрд тугриков из Дорожного фонда столицы.
- Подрядчики используют новую технику для удаления старой разметки водяным давлением без повреждения асфальта.
Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын авто зам, замын байгууламжийн ашиглалт хариуцсан инженер Г.Жанчивбат
" Сүүлийн жилүүдэд мопед зэрэг цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж байгаа тул зорчигчдын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор авто замын зорчих хэсэгт 30,000 м.кв өнгөт тэмдэглэгээ бүхий скүүтэр, мопедтой иргэн зорчих тусгай эгнээг гаргаж байна"
гэлээ.
Түүний мэдээлснээр одоогийн байдлаар моторт бус тээврийн хэрэгсэл буюу скүүтэр, мопед, унадаг дугуйтай хүн зорчиход зориулсан 14.6 километр урт тусгай эгнээ байдаг бол энэ онд 31.2 километр урт эгнээг нэмэхээр болжээ.
Скүүтэр, мопедын замын эгнээг автомашины эгнээнээс тусгаарлах хэвтээ тэмдэглэгээг Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын захиалгаар “Мөнхөд Ашдын Зам” ХХК зураг төслийг боловсруулж, “Гэрэлт зам ундарга” ХХК гүйцэтгэж байгаа аж.
Ажил гүйцэтгэгч “Гэрэлт зам ундарга” ХХК-ийн захирал Х.Цэрэндэмбэрэл
" Нийслэл хотын гол болон туслах гудамжнуудын ажлын хүрээнд Бага тойруу орчимд скүүтэр болон мопедын эгнээг шинээр хийж байна. Ингэхдээ зорчих эгнээний хуучин тэмдэглэгээг арилгах шаардлага үүссэн. Энэ хүрээнд хуучин тоног төхөөрөмжөө шинэчилж, асфальтан авто замыг эвдэхгүй усан даралтаар хуучин тэмдэглэгээг сороод авчихдаг шинэ техникийг ашиглаж байгаа юм"
хэмээв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий