- С 15 июня начали курсировать автобусы в дачные зоны по направлениям Гүнт, Гоодой, Баянбулаг, Жигжид от площади Сухэ-Батора.
- Автобусы ходят ежедневно с 06:20 до 22:40, стоимость проезда 1000 тугриков.
- В связи с началом каникул сокращено количество транспорта в городе, но увеличено число автобусов на дачных направлениях.
- Первый автобус дальних маршрутов отправляется в 05:40-05:50, автобусы по Энхтайвны проспекту, Их тойруу и Нарны замам — с 06:00 до 23:30.
- Ночные автобусы в столице работают до 02:00.
Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Оюумаагаас тодруулж асуухад "Зуслангийн бүс рүү нийтийн тээврийн автобусыг явуулж эхэллээ. Гүнт, Гоодой, Баянбулаг, Жигжид чиглэлд өглөөний 06:20 цагаас оройн 22:40 цаг хүртэл нийтийн тээврийн автобус явж байна. Эдгээр чиглэлд Сүхбаатарын талбайн урд талын төв зогсоолоос өдөр бүр нийтийн тээврийн 6 автобус явна.
Автобусаар зорчих үнэ 1,000 төгрөг.
Харин Найрамдал, Бэлх, Сэлх рүү үндсэн чиглэлийн автобус өдөр бүр явж байгаа" гэв.
Оюутан, сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан нийслэл хотод нийтийн тээврийн хэрэгслийн тоог цөөлөн өдөрт ажиллах цагийг уртасгаж, зуслангийн чиглэлд нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлжээ.
Ингэхдээ нийслэл хотын холын чиглэлийн эхний автобусыг өглөөний 05:40, 05:50 цагт, Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу болон Нарны замаар зорчдог автобусыг өглөөний 06:00 цагаас явуулж, оройн 23:30 цагт зогсдог болгож, сунгасныг тэрбээр хэлэв.
Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн шөнийн автобус 02:00 цаг хүртэл үйлчилж байгаа аж.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий