- 16 июня в Улан-Баторе ожидается небольшой дождь
- 17-18 июня дождливо, 20-21 июня небольшой дождь
- Температура 16-17 июня на 5-10 градусов выше, чем сегодня
- В июле-августе в центральной зоне (Улан-Батор) температура выше средней многолетней
- В западных аймаках засуха из-за отсутствия потепления после дождей
Энэ үеэр Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын талаар мэргэжилтэн О.Оюунчимэг "Нийслэл хотод маргааш буюу зургаадугаар сарын 16-ны Мягмар гарагт бага зэргийн аадар бороо орно. Харин 17-ны Лхагва, 18-ны Пүрэв гарагт бороотой, 20-ны Бямба, 21-ний Ням гарагт бага зэргийн бороотой байх төлөвтэй байна.
Агаарын хэм маргааш, нөгөөдөр гэхэд өнөөдрөөс 5-10 хэм дулаарна. Ойролцоогоор шөнөдөө 8-13, өдөртөө 21-26 градус дулаарна. Харин 18-наас бага зэрэг сэрүүцэх төлөвтэй.
Долоо, наймдугаар сард төвийн бүс буюу Улаанбаатар хот орчмоор агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байна.
Ингэснээр түр зуурын аадар бороо их, нөөлөг салхины аюул ихтэй байхыг иргэдэд анхааруулъя.
Өнгөрсөн сард баруун аймгуудын нутгаар хоёр ч удаа хур тунадас орсон хэдий ч агаарын температур дулаараагүй учраас тэр бүс нутгаар гандуу байна. Харин зүүн аймгуудын нутгаар зуншлага хэвийн байгаа. Энэ сарын 20-ноос хойш агаарын температур шөнөдөө тогтвортой дулаан болох тул зуншлага хэвийн болно гэж харж байна" гэв.
Источник: ikon.mn
Комментарии
Загрузка…
Оставить комментарий