Тус хөтөлбөр нь орон нутгийн бизнес эрхлэгчдэд зөвхөн түүхий эд бэлтгэхээс гадна бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх арга технологийг эзэмшүүлэх, зах зээлд үр ашигтай борлуулах болон санхүүгийн төлөвлөлтөө оновчтой хийх замаар бизнесээ тогтвортой удирдахад нь шаардлагатай мэдлэг, практик дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм.

Хоёр өдөр үргэлжилсэн тус үйл ажиллагааны хүрээнд 100 гаруй оролцогчийг хамарсан өргөн хэмжээний чуулга уулзалт болон 45 оролцогчтой практик сургалтыг тус тус зохион байгуулав. Оролцогчид зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээх, маркетинг, санхүүгийн төлөвлөлт хийх болон бизнес төлөвлөгөө боловсруулах чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн юм.

Сургалтыг Монголын анхны энтрепренершип, инновацын доктор, дэд профессор Г.Батхуяг болон СЭЗИС-ийн чадварлаг багш нар болох Т.Алтангэрэл, Б.Бат-Амгалан, Б.Энхбат нар удирдан явууллаа. Тэд өөрсдийн олон жилийн судалгаа, практик, туршлагаасаа орон нутгийн иргэдтэй хуваалцаж, оролцогчдын бизнест шинэ санаа, инновацын сэдэл өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.

Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлж, тогтвортой орлого бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит дэмжлэг болсон арга хэмжээ боллоо.

Итгэл төгс Ногоон ирээдүй Төрийн банк