Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын генералууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ. БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нар болох Ю.Цэдэнбал, Ж.Л...
Источник: ikon.mn