“The Hu” хамтлагийн “WOLF TOTEM” тоглолтын стратегийн түншээр ХААН Банк ажиллана
Монгол язгуур урлагийг орчин үеийн рок хөгжимтэй хослуулан, дэлхий дахинаа "Хүннү рок" урсгалыг тунхаглан таниулж буй "The Hu" хамтлаг 10 жилийнхээ ойд зориулан энэ сарын 8-ны өдөр “WOLF TOTEM | World Premiere” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ