- Старшие классы (10-12) определяют дальнейшие 10 лет жизни ребенка.
- Школа Цонжин Кибер Боардинг интегрирует подготовку к IELTS, академические предметы и проекты в единый кампус.
- Новая структура обучения английскому языку включает 12-15 часов в неделю, из которых 4-6 часов ведут иностранные преподаватели.
- Программа включает Cambridge Primary, Lower Secondary и IGCSE, а также предметы на английском: математика, информатика, естественные науки, бизнес.
Энэ гурван жилийн дотор хэлний оноогоо авах, академик үзүүлэлтээ хадгалах, мэргэжлийн чиглэлээ тодорхойлох, төсөл бүтээл дээр ажиллах, олимпиад, хөтөлбөрт оролцох, их сургуулиудаа судлах, өргөдлийн материалаа бүрдүүлэх зэрэг олон зүйл зэрэг өрнөдөг.
Тиймээс ахлах ангийг зөвхөн ЭЕШ-д бэлтгэх гурван жилээр харахаас илүү хүүхдийн дараагийн боловсрол, мэргэжил, амьдралын чиглэлийг тодорхойлох хамгийн үнэ цэнтэй хугацаа гэж үзэх шаардлагатай болж байна.
Ахлах ангийн хүүхдэд хамгийн их дутагддаг зүйл нь цаг
Сургууль тараад IELTS-ийн сургалт, дараа нь математикийн давтлага, өөр өдөр программчлал, хятад хэлний хичээлд явдаг хүүхдүүдийн өдөр зам, түгжрэл, хүлээлт дунд өнгөрөх нь элбэг.
Цонжин Кибер Боардинг Сургуулийн хувьд энэ бүх бэлтгэлийг нэг кампус дотор уялдуулдгаараа онцлог.
Хичээл, давтлага, гадаад хэл, программчлал, график дизайн, төсөл бүтээл, спорт, амралт нь тодорхой хуваарьтай үргэлжилнэ. Ингэснээр ахлах ангийн сурагч цагийн менежментээ зөв хийхээс гадна өдөр бүр зорилгодоо чиглэсэн тогтсон хэмнэлээр ажиллах боломжтой болдог.
Боардинг орчин хүүхдийг хэн нэгэн байнга сануулахыг хүлээдэг байдлаас өөрийн хуваариа зохицуулдаг, үүрэг хариуцлагаа мэддэг, бие даан суралцдаг дадал руу аажмаар шилжүүлдэг.
Англи хэл зөвхөн IELTS-ийн оноо авах хэрэгсэл байхаа больж байна
Ахлах ангийн сурагч IELTS-д өндөр оноо авлаа ч их сургуульд очоод математикийн лекц, шинжлэх ухааны нэр томьёо, мэргэжлийн хичээлийн агуулгыг англиар ойлгоход бэрхшээлтэй байх тохиолдол бий.
Учир нь англиар ярьдаг байх, англи хэлээр академик хичээл судалдаг байх хоёр өөр чадвар.
Иймээс Цонжин Кибер Боардинг Сургуулийн англи хэлний сургалтын бүтэц шинэчлэгдэж, бага ангид Cambridge Primary, дунд ангид Cambridge Lower Secondary, ахлах ангид IGCSE хөтөлбөрийн стандартаар үргэлжилж байна.
Сурагчид English хичээлээс гадна Mathematics, Computer Science, Combined Science зэрэг хичээлийг олон улсын хөтөлбөрийн хүрээнд англи хэлээр судална. Ахлах ангид Business зэрэг мэргэжлийн чиглэлийн агуулгыг мөн англи хэлтэй уялдуулан үзэх боломж нэмэгдэнэ.
Ингэснээр хүүхэд англи хэлээр зөвхөн харилцах бус, бодлого бодож, судалгаа уншиж, хичээлийн агуулгаа ойлгож, өөрийн мэдлэгийг тайлбарлаж сурна.
Долоо хоногт 12–15 цагийг англи хэл дээр суралцана
Өмнө нь Цонжин Кибер Боардинг Сургуульд англи хэлний хичээл долоо хоногт 4–10 цаг орж, үүнээс 2–4 цагийг гадаад багш заадаг байсан.
Харин шинэ бүтэцээр англи хэлний хичээл долоо хоногт 7–12 цаг болж, үүнээс 4–6 цагийг гадаад багш заана. Үүн дээр математик, шинжлэх ухаан, бизнесийн чиглэлийн хичээлүүд 5–7 цаг англи хэл дээр нэмэгдсэнээр нэг сурагч долоо хоногт нийт 12–15 цагийг англи хэл дээр суралцах орчин бүрдэж байна.
Сурагч бүр өдөрт багадаа хоёр өөр гадаад багштай ажиллаж, англи хэл сонсох, ярих, унших, бичихээс гадна хичээлийн агуулгыг англиар ойлгож, тайлбарлах дадлыг өдөр тутамдаа хөгжүүлнэ.
Англи хэлний баг 10–12 багшийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тал гаруй хувь нь гадаад багш байна. Мөн Cambridge-ийн хөтөлбөрөөр хичээл заах эрхтэй математикийн хоёр, шинжлэх ухааны хоёр багшийг сонгон сургалтын багийг өргөжүүлээд байна.
Англи хэлтэй зэрэгцээд хятад хэлний бэлтгэл үргэлжилнэ
Өнөөдрийн ахлах ангийн сурагчдын хувьд нэг гадаад хэлтэй байх нь өрсөлдөх чадварын эхлэл болж байна.
Цонжинд англи хэлний зэрэгцээ хятад хэлний сургалт шаталсан бүтэцтэй үргэлжилж, сурагчдын түвшин ахих тусам HSK-ийн бэлтгэлтэй холбогдоно.
Ингэснээр ахлах ангид хүүхэд IELTS, SAT, HSK зэрэг шалгалтуудаа тусдаа, шинээр эхлэхээс илүү өмнөх жилүүдэд бий болгосон хэл болон академик суурин дээрээ оноогоо ахиулах боломжтой.
Их сургууль зөвхөн өндөр оноо хардаггүй
Гадаадын их сургууль, тэтгэлгийн өргөдөлд IELTS, SAT-ийн оноо чухал. Гэхдээ ижил түвшний оноотой хэдэн мянган сурагчийн дундаас хэнийг сонгох вэ гэдэг дээр хүүхдийн өмнөх хэдэн жилийн түүх ялгаа гаргадаг.
- Ямар чиглэл сонирхдог вэ?
- Тэр чиглэлээрээ юу хийсэн бэ?
- Ямар төсөл бүтээсэн бэ?
- Ямар олимпиад, тэмцээн, хөтөлбөрт оролцсон бэ?
- Өөрийн сонирхлоо хэрхэн хөгжүүлсэн бэ?
Эдгээр асуултын хариултыг 12-р ангид хэдхэн сарын дотор бий болгох боломжгүй.
Тиймээс Цонжин Кибер Боардинг Сургуулийн ахлах ангийн хөтөлбөрт программчлал, график дизайн, математик, технологийн гүнзгийрүүлсэн сургалтыг хэлний бэлтгэлтэй зэрэгцүүлэн хэрэгжүүлж, сурагч өөрийн сонирхсон чиглэлээр төсөл, бүтээл дээр ажиллах боломжийг бүрдүүлдэг.
Өнөөдөр хийсэн нэг программ, нэг дизайн, нэг судалгаа, нэг олимпиадын туршлага нь хэдэн жилийн дараа тухайн сурагчийн portfolio, personal statement, тэтгэлгийн өргөдлийн бодит агуулга болж үлдэнэ.
11, 12-р ангид зорилго улам тодорхой болно
Бага, дунд ангидаа англи хэлээр академик хичээл судалж, хэл болон технологийн сууриа хангалттай бүрдүүлсэн сурагч ахлах ангид ирээд бүхнийг эхнээс нь эхлэх шаардлагагүй.
11, 12-р ангид мэргэжлийн чиглэлээ илүү тодорхой болгож, IELTS, SAT, HSK, ЭЕШ-ийн шаардлагатай оноонууд, их сургуулийн сонголт, өргөдөл, тэтгэлгийн материалдаа илүү төвлөрөх боломжтой.
Энэ үед хүүхдийн асуулт “Би ямар мэргэжилтэй болох вэ?” гэдгээс “Миний сонгосон мэргэжлээр аль сургууль хамгийн тохиромжтой вэ, түүнд хүрэхийн тулд надад юу дутуу байна вэ?” гэсэн илүү бодит түвшинд шилжих ёстой.
Ахлах ангийн 3 жил бол дараагийн шатанд гарах бэлтгэл
18 настайдаа хүүхэд ямар их сургуульд суралцах, ямар хэлээр боловсрол эзэмших, ямар мэргэжлийн орчинд орох вэ гэдгээс түүний дараагийн олон жилийн хүрээлэл, боломж, ажил мэргэжлийн зам ихээхэн хамаарна.
Тиймээс 10–12-р ангийн гурван жилийг зөвхөн төгсөхөд бэлтгэх хугацаа гэж харах нь хангалтгүй.
Энэ бол хүүхэд бие дааж сурах, хэлний бодит чадвартай болох, өөрийн давуу талаа таних, мэргэжлээ сонгох, бүтээлтэй болох, их сургууль болон тэтгэлгийн боломжоо өөрөө бий болгох үе.
Цонжин Кибер Боардинг Сургуулийн хувьд ахлах ангийн энэ гурван жилийг хүүхдийн хичээл, амьдралын зөв хэмнэл, олон улсын хөтөлбөр, гадаад хэл, технологи, төсөл бүтээл, их сургуулийн бэлтгэлтэй нэг системд уялдуулан өнгөрүүлэхийг зорьдог.
Өнөөдрийн гурван жил богино мэт санагдаж болно. Харин зөв ашиглаж чадвал тэр гурван жил хүүхдийн дараагийн арван жилийн боломжийг үнэхээр өөрчилж чадна.
📞 Цонжин Кибер Боардинг Сургууль
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7282 6060
Комментарии
Загрузка…
Оставить комментарий