"Шатахуун худалдаалж байна" гэх нэрийдлээр иргэдийг залилсан дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгааг анхаарууллаа. 

Тухайлбал шагийн бензин худалдаж байна гэсэн зарын дагуу иргэн О, Б нар мөнгө шилжүүлж ойролцоогоор 500,000 орчим төгрөгийн хохирол амссан байна.

Цахим орчинд нийтлэгдсэн хуурамч мэдээ, мэдээлэлд итгэж, мөнгө шилжүүлж өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв. 

ВИДЕО: