- На заседании столичного хурала обсуждается вопрос о превращении Сэлбэ в экономическую свободную зону.
- Цена за квадратный метр жилья в Сэлбэ еще не установлена, но не может быть ниже рыночной.
- Планируется продажа жилья с первоначальным взносом 30% и ипотекой на остальные 70%.
- В проекте предусмотрено строительство 8 575 квартир, 5 школ, 8 детских садов и другой инфраструктуры.
- Строительство финансируется за счет внешних облигаций на сумму 1,6 триллиона тугриков.
Энэ хүрээнд үнийг хэрхэн тогтоох талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат "Сэлбэ гэдэг жижиг хотыг бид бий болгож байна. Хот гэдэг ганц орон сууц бус эдийн засгийн холбогдох дэд бүтцээ хэрэгжүүлэх ёстой.
Эхний ээлжийн том загварыг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэхээр оруулж ирж байна.
Нэг м.кв-ын үнийг тогтоогоогүй байна. Зах зээлийн зарчмаас бага борлуулах боломжгүй. Худалдан авалтын судалгаагаа хийж байгаа. Метр квадратын үнийг аравдугаар сар хавьцаа иргэдийн хуралд оруулж ирнэ.
30 хувь төлөөд 70 хувь дээр нь ипотекийн зээл авах асуудал хүндрэлтэй гэж байна. Одоогоор 100 хувь бэлэн төлөлтөөр борлуулах хүндрэлтэй байгаа учраас судалгаа явуулж байна.
Хамтын эзэмшлийн гээд 15 хувийг худалдан авагч өөрөө төлөөд, 15 хувийг НОСК дээр сан үүсгээд хамтын эзэмшлийн зарчмаар үлдсэн 70 хувь дээрээ зээл аваад явна" гэв.
Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд 113 блок бүхий 8,575 айлын орон сууц, 5,780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1,520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл болон спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулахаар болоод байгаа.
2027 онд орон сууцны хэсгийг ашиглалтад оруулах бол 2028-2030 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж байгаа билээ.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий