Энэхүү чухал үйл явдлыг тохиолдуулан Голомт банк болон Mashreq банкны төлөөлөгчид гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд оролцож Монгол Улс, АНЭУ хоорондын банк санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид харилцан ашигтай бизнесийн боломжуудыг хөгжүүлэхэд хоёр байгууллага тууштай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Хамтын ажиллагааны талаар Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

“Голомт банк сүүлийн жилүүдэд гадаадын томоохон хөгжлийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж олон улсад улам танигдсаар байна. Энэ удаад Mashreq банктай хамтын ажиллагаагаа эхлүүлснээр Голомт банк төдийгүй Монгол Улс болон Ойрх Дорнодын бүс нутгийн хооронд санхүүгийн харилцаа улам бэхжиж, шинэ боломжууд нээгдэж байна.” хэмээн онцоллоо.

Дирхам валютын сонголт нэмэгдсэнээр Голомт банкны харилцагчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн шинэ гарц нээгдэж байгаа бөгөөд ам.доллар, евро, юань зэрэг хамгийн өргөн ашиглагддаг валютуудаас гадна Турк лира, Швейцар франк, Канад доллар гэх мэт нийт 16 төрлийн валютаар гадаад гуйвуулга хийх бүрэн боломжтой боллоо.

Mashreq банкны тухай:

Mashreq банк нь Дубайд төвтэй, 1967 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн ба 50 гаруй жилийн түүхтэй АНЭУ-ын системийн томоохон банкнуудын нэг юм. Тус банкны хамгийн том зах зээлийг АНЭУ эзэлдэг бөгөөд Ойрх Дорнод, Египет, Энэтхэг, Хонконг, Их Британи болон АНУ гэх мэт эдийн засгийн өндөр үр ашиг бүхий орнуудад үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mashreq.com цахим хуудаснаас авна уу.

Дэлхийн жишиг Монголын банк