БНСУ-аас нийт хэрэглээнийхээ 20 орчим хувийг нөөцөлж авч байх боломжийг нээсэн ба тус улсын дөрвөн үйлдвэрлэгчидтэй уулзаж үнэ тарифаа тохируулах ажлуудыг хийж байгаа аж. Манай улс БНСУ болон Сингапур улсаас шатахуун авдаг. Тус хэмжээгээ л нэмэгдүүлэх асуудал яригдаж байна гэдгийг онцлов.
Казахстан улстай мөн харилцаатай байгаа мөн адил дотооддоо хомстолтой байгаа учир түүхий газрын тос нийлүүлэх боломжтой. Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй гэх хариуг өгчээ.
Ирэх оны өдийд гэхэд хоёр сарын нөөцөө хадгалдаг савтай болчихсон байх бөгөөд нөөцийн савны ажил эрчимтэй явж байгаа гэв. Мөн дотоодын нефтийн үйлдвэрийн ажил 24 цаг тасралтгүй үргэлжилж байгаа аж. Уг үйлдвэрийг түүхий эдээр хангахын тулд Петро Чайна компанитай хэлцэл хийсэн байна. Үүний үр дүнд 14 газрын тосны хайгуулын талбай зарлажээ. Иймд газрын тосны хайгуул эрчимжих байх гэсэн хүлээлттэй байна гэв.
Мөн шаардлага хангасан жижиг оврын үйлдвэрүүдийг зөвшөөрөх ба хууль дүрмийн дагуу хүсэлтээ тавьсан бүх зөвшөөрлийг маш хурдтайгаар шийдвэрлэнэ гэдгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням онцлов.
Комментарии
Загрузка…
Оставить комментарий