“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026, Талуудын 17-р бага хурал (COP17)-ын хүрээнд хэрэгжих "World awards 2026" олон улсын төслийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурлыг өнөөдөр зарлав. 

Энэ сарын 21-23-нд Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд зохион байгуулах “Нүүдэлчин” фестивалийн үеэр олон улсын мисс моделиудыг тодруулах World awards үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. 

COP-17 хурлын хүрээнд бид монгол өв соёлоо таниулах юм. Үндэсний хувцас, ахуй соёл, ондоошил давуу талуудаа дэлхийд таниулахад гол зорилго оршино. Олон улсын хурлын хүрээнд 190 орны зочид төлөөлөгчид нүүдэлчин фестивальд зочилж Монголын өв соёлтой танилцана гэдгийг зохион байгуулагчид хэллээ.